Маргаашийг ӨНӨӨДӨР болгож чаддаг хүн л амжилтанд хүрнэ!

23 February, 2011

Гэрийн нєхцєлд гоо сайхандаа анхаар



Эмэгтэй та єндєр vнэтэй гоо сайхны салоноор явж цаг мєнгєє гарздалгvйгээр гэрийн нєхцєлд єєрийнхєє арьсыг сайхан болгох бvрэн боломжтой. Бvлээн устай ваннад бие угаадаг тосон шингэн хийгээд 20 минут хэртэй суухад бvлээн ус нь арьсны нvх сvвийг онгойлгож єгснєєр тос арьсанд шингэж єгнє.

Мєн бvлээн устай ваннад хагас аяга хvнсний соод хийгээд арьсаа шvршиж, зайлах нь тустай. Арьсан дахь гоо сайхны засал нь зєвхєн гаднаасаа бус дотроосоо ч эмчлэгдэх ёстойг сана. Нvvр харлах, сэвхтэж батгаших, арьсан доор хєхрєх зэрэгт витамин С-тэй хоол унд тvлхvv хэрэглэх нь зvйтэй. Жишээ нь нимбэг, жимсний шvvс, байцаа, тємс хvнсний ногоо. Мєн витамин С ихээр агуулагдсан нимбэгийг єндєгний шартай хольж долоо хоногт /2-3/ удаа маск тавьж байвал сайн vр дvнтэй.

Хэрэв арьсан дээр чинь жижиг улаан толбо гарах шинж тэмдэг илэрч эхлэнгvvт 30 минут тутамд мєсєєр жин тавьбал багасна. Улайсан сорвийг арилгахын тулд нэг хоолны халбага нимбэгийн шvvсийг нэг хоолны халбага давстай холиод улайсан хэсгээрээ тvрхээд 10 минут хэртэй байлгасны дараа усаар зайлж угаана.