Маргаашийг ӨНӨӨДӨР болгож чаддаг хүн л амжилтанд хүрнэ!

15 March, 2011

Сонин мэргэжил

10-р байр: Япончууд аялал жуулчлалын элчин сайд гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ. 9-р байр: Венецид 9-р байр: Венецид сэтгэл зүйн цагдаа нар гэж байдаг. Энэ цагдаа нар үндсэндээ жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна. 8-р байр: Калифорнийн Санта-Барбара дахь Biltmore Four Seasons зочид буудалд зочдод зориулж харцгайтай шоу үзүүлбэр үзүүлдэг хүн байдаг ажээ. 7-р байр: Парист хоолойны системийн мэргэжилтэн байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх. 6-р байр: LEGOLAND компанид (Карлсбад, Калифорни) мэргэжлийн LEGO цуглуулагч гэсэн албан тушаал байдаг юм байна. Алдарт конструктороос эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм. 5-р байр: Хельсинкэд машинаа караокегаар тоноглосон такситай жолооч нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг. 4-р байр: Цюрихийн нисэх онгоцны буудал дээр анчид ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна. 3-р байр: Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) Ritz-Carlton отелийн техникийн аюулгүй байдлыг хангах “кокосны” инженерын орон тоо байдаг юм байна. Тэрээр дээрээс унаж буй кокос зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх дээр анхааран ажилладаг юм. 2-р байр: АНУ-ын Мемфисийн Peabody отельд галуу сургагчийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа отелийн дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ. 1-р байр: Amanbagh отельд (Раджастан, Энэтхэг) хооллож байгаа жуулчдаас сармагчингуудыг хөөдөг алба байдаг байна.