Маргаашийг ӨНӨӨДӨР болгож чаддаг хүн л амжилтанд хүрнэ!

23 March, 2011

За хамгийн єргєн хэрэглэгддэг дараах дєрвєн программ хангамжны талаар ярилцъя.

- Вэб - Web
- Эмайл - Electronic mail
- Файль дамжуулах протокол - FTP (File transfer protocol)
- Телнет - Telnet

World Wide Web

1989 онд Женев (Geneva) дэх физикийн CERN лабораторид, Тим Бернерс Ли (Tim Berners-Lee) гэдэг хvн Вэбийг анх бvтээжээ. Уг нь мань хvн хийж байсан физикийн судалгаандаа хэрэглэхэд амар датабейс зохиохыг зорисон байж л дээ, учир нь тухайн vед хэрэглэгдэж байсан датабейс нь тvvний ажилын хэрэгцээнд тєдийлєн нийцэхгvй байжээ. Ингээд тvvний бодож олсон санаа нь материалуудаа хооронд нь hypertext маягаар холбож єгєх явдал байлаа. Нэг материалыг уншиж байгаад, єєр нэг материалын нэр тэр дунд нь тааралдах юм бол тэр нэрийг нь link буюу холбоос болгон ашиглаж шууд тэр дараагийн сэдэв рvv шилжин орж болно. (Энэ тайлбарлах гэж ядаад байгаа зvйлийг маань та уул нь яг одоо хэрэглээд л сууж байна шvv дээ)



CERN лабораторийнхан анхны вэб браузер (web browser)-г 1990 онд бvтээж, 1991 оноос тvvнийг нь бусад байгууллага хvмvvс ашиглаж эхэлжээ. 1992 оны эцэс гэхэд UNIX vйлдлийн системтэй компъютеруудад зориулсан нэлээд хэдэн вэб браузерууд тєрєн гарсан бєгєєд, тухайн vед бvх дэлхий даяар ердєє 30 гаруйхан вэб сервер (web server) байлаа. 1993 онд АНУ-н Иллинойсын их сругуулийн (University of Illinois) оюутан Марк Андреесэн (Mark Andreesen)-р удирдуулсан хэсэг оюутнууд хамтарч, NSCA тєсєлийн нэг хэсэг болгож анхны график хэрэглэх боломж бvхий вэб браузер болох Mosaic-г бvтээжээ. 1993 оны эцэс гэхэд UNIX, Windows, Macintosh vйлдлийн системтэй компъютеруудад зориулсан Mosaic браузерууд хэрэглээнд гарч, тухайн vед бvх дэлхий даяар 200 гаруй вэб сервер ашиглагдаж байв. 1994 онд Марк Андреесэн нєхєдийн хамтаар NSCA тєсєлєєс гарч Netscape браузерыг бvтээж, бизнесийн ашиг олох зорилгоор худалдаалж эхэлсэн ба, єєр хэд хэдэн хувийн компаниуд vvнтэй ижил бизнес эрхэлж эхэлжээ. Ингээд vvнээс хойш жил хvрэхгvй хугацааны дараа Вэб нь Интернэтийн нvvр царайг маш хvчтэй єєрчилж байгаа нь тодорхой болсон бєгєєд, Microsoft, Netscape зэрэг компаниуд вэб браузер бvтээх ажилд сая сая долларын хєрєнгє оруулалт хийж зах зээл дээр ширvvнээр єрсєлдєж эхэлсэн байна. NSCA-с Mosaic браузерыг гаргахаа 1996 оноос эхлэн зогсоосон байна.
Вэб хэрхэн ажилладаг вэ?

Мэдээж Интернэтэд вэбийг vздэг ба vзvvлдэг гэсэн хоёр тал байна. Yздэг нь гэвэл олон сая интернэт хэрэглэгчид. Тэдэнд вэб vзэхэд зориулагдсан тусгай программ буюу Вэб Браузер (web browser) хэрэгтэй. Хамгийн алдартай вэб браузерууд гэвэл Internet Explorer, Netscape Navigator гэх мэт программнууд байна. Yзvvлдэг нь гэвэл энэ талаар арай жоохон илvv юм мэддэг нєхєдvvд, тэдэнд вэб Вэб Сервэр гэдэг программ хэрэг болно. Хамгийн алдартай вэб сервер программ гэвэл Apache байна.

Вэб серверээс вэб хуудас vзэхийн тулд хэрэглэгч тухайн вэб хуудасны хаягийг буюу URL (Uniform Resource Locator)-г браузертаа бичиж оруулж єгч болно, эсвэл єєр хуудасан дээр байгаа тухайн хуудасны холбоос (link) дээр дарах ёстой. URL гэхээр гайхаад байх явдалгvй ер нь интернэтэд байгаа бvх л юмны хаягийг гадаад хэлээр бол URL гэж нэрлэнэ.

За арай илvv нарийн ширийн зvйл гэвэл, хэрэглэгч ямар нэгэн вэб хуудас vзэх хvсэлт тавихад, вэб браузер нь тэр хуудас нь байгаа вэб сервер лvv request for a page буюу тэр вэб хуудасыг єгєєчээ гэсэн дохиог HTTP (Hypertext Pransfer Protocol) гэдэг хэлээр явуулна. Тэр дохио нь дараах гурван хэсэгээс бvтнэ:

- Request line. GET гэдэг коммандаар эхэлнэ, ямар вэб хуудас хэрэгтэй байгаагийнхаа хаягийг, мєн хэрэглэгчийн браузер нь HTTP-н ямар хувилбарыг ойлгох чадвартайг заасан хэсэг.
- Request header. Энэ хэсэг дэх мэдээлэл нь optional буюу сайн дурын шинж чанартай, жишээ нь ямар вэб браузер хэрэглэж байгаа, он сар єдєр, хэрэв уг авахыг хvссэн хуудас нь нууц vг password-р хамгаалагдсан бол зохих нууц vг нь гэх мэт мэдээлэлийг энэ хэсэгт явуулна.
- Request body. Хэрэглэгч ямар нэгэн форм бєглєсєн буюу тvvнтэй тєстэй vйлдэл хийсэн бол тэр мэдээлэлvvд нь энэ хэсэгт орж сервер лvv явна, энэ хэсэг нь мєн л optional.

За вэб сервер энэ хvсэлтийг нь хvлээж аваад, хариултыг нь бас л HTTP гэдэг хэлээр нь явуулна. Тэр хариулт нь дараах гурван хэсэгээс бvтнэ, сvvлчийх нь л зайлшгvй шаардлагатай, эхний хоёр нь optional.

- Response status. Серверийн хэрэглэсэн HTTP хэлний хувилбарын дугаар, уг хvссэн хуудас нь олдсон эсэх талаарх код (ж: 200 гэж байвал олдсон, 404 гэж байвал хvссэн хуудас нь явууласан хаяган дээр байгаагvй г.м.), энэ кодныхоо текст хувилбар гэх мэт мэдээлэлийг энэ хэсэгт ирvvлнэ.
- Response header. Энэ хэсэгт бас л сайн дурын шинж чанартай баахан мэдээлэл явуулна, жишээ нь
- Response body. Хvссэн вэб хуудас нь энэ хэсэгт ирнэ.

Response body íü ÿìàð ÷ ôîðìàòààð áàéæ áîëíî, ýíý óäààä HTML õóóäàñ èðvvëæ áàéíà, åð íü èõýõíäýý HTML áàéäàã. Ãýâ÷ çàðèì òîõèîëäîëä Microsoft Word Document, Adobe PDF ãýõ ìýò ººð òºðëèéí ôîðìàòòàé áàéæ áîëíî. HTML ãýäýã íü hyper text mark-up language гэсэн vг бєгєєд, анх вэб-г зохиохдоо, CERN энэ хэлийг бас хамтад нь зохиожээ. Уул нь олон улсын стандартын IETF байгууллагаас HTML-н стандардыг гаргасан боловч, Microsoft, Netscape хоёр браузерынхаа шинэ хувилбарыг гаргах болгондоо шинээр янз бvрийн зvйлсийг HTML-д нэмээд байдаг тул HTML хэл нь байнга єєрчлєгдєж байгаа болно.