Маргаашийг ӨНӨӨДӨР болгож чаддаг хүн л амжилтанд хүрнэ!

23 March, 2011

Хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, єнєєдєр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон єндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Єнєєдєр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо єндєр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг бєгєєд 2005 онд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолдог. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай єсєж байгаа vед дээрх ялгаа улам бvр багасаж байгаа бєгєєд, энэ талаарх сонирхолтой илvv олон тоо баримтуудыг та бvхэн дараах хаягаар орж олж авч болох юм: http://www.cs.cmu.edu/afs/cs.cmu.edu/user/bam/www/numbers.html#Internet

Зарим хvмvvс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зvйл гэж ойлгоод байдаг, тэгвэл эдгээр нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга мянган сvлжээг нэгтгэж vvссэн аварга том сvлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд єєр хоорондоо харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж нэрлээд байгаа нь бол сvлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагvй мєн. Хэдийгээр email нь Интернэтэд хамгийн их ачааллыг vvсгэдэг ч гэсэн Вэб л Интернэтийг энэ зэрэгт хvргэсэн буюу, зєвхєн эрдэм шинжилгээний ажилд л хэрэглэгдэх тєдий байсан сvлжээг хvн болгоны хэрэгцээний сvлжээ болгож чадсан юм.